January 21, 2022

My Blog

My WordPress Blog

Өөрийн охин шиг хайрлаж, хамгаалан бөөцийлж эрхлүүлдэг…

-Таны ууган хvv анхны амьдралдаа цэг тавьж, өөрөөсөө найм дvv, дуучин бvсгvйтэй нэг гэрт орохоор шийдсэн нь жинхэнэ сенсаци байсан гэж болно. Хvv бэр хоёроос чинь болж бөхийн хорхойтнууд болон дуунд дуртай ард тvмэн хоёр талцан маргалдсан. Алдарт сумочны фэнvvд Баясгалангийн азтайг гайхаж байхад дуучин бvсгvйн зритель “Батбаяр монголын сайхан бvсгvйн нэгтэй дэр нэгтгэлээ” хэмээн шуугиж эхэлсэн. Харин хадам ээжийн хувьд шинэхэн, залуухан, нэртэй дуучин бэрээ хэрхэн хvлээж авсан бол?

-Би эхлээд нэг сонин тvvх ярья. Одоогоос бараг арваад жилийн өмнө миний багын найз Доёдмаа гэдэг бvсгvй утасдаад “Хvvе Жавзаа, цаад зурагтаар чинь Баясгалан гэдэг чиний залуугийнхтай дэндvv адилхан охин дуулж байна. Арай чиний хvvхэд биш биз” гээд сvйд болсон. Тэгэхэд л би анх бэрээ харж байлаа. Хальт харахад төстэй юм шиг санагдсан ч надаас дэндvv гоё охин Жавхлан гэдэг залуутай хослоод жигтэйхэн сайхан дуулж байсан.

Дараа нь хэзээ ч юм бvv мэд Баясгалангийн нэг тоглолтын билет манай бурхны гvнгэрваанд ороод зөндөө олон жил болчихсон байсан шvv. Магадгvй тэр билетэн дээр Баясаагийн зурагны хажууд бурхны хөрөг байсан болохоор тэнд хийсэн байж ч болох. Гэхдээ л манай бурхан шvтээн дунд ирээдvйн бэрийн маань зурагтай тасалбар идээ будаа өмнөө өрvvлж тахиулаад олон жил болсон нь vнэхээр сонин санагддаг.

Хvvгээ дуучин бvсгvйтэй vерхэж байгаа гэсэн сургаар хамгийн тvрvvнд ламд очиж жил усыг нь vзvvлсэн. Миний шинэ бэр хvvтэй маань төдийгvй бидэнтэй ивээл жилтэй байсан нь Баясааг шууд хvлээн зөвшөөрөхөд том тvлхэц болсон. Бас нэг сонирхолтой юм хэлэхэд намайг Ж. Жавзандулам, бэрийн маань ээжийг бас Ж. Жавзандулам гэдэг.

Би бурхан тэнгэрт итгэж, энэ талаар сонирхон судалж, сvслэн залбирч явдаг хvний хувьд энэ жаахан бэрийгээ урд насандаа миний охин байсан гэдэгт огтхон ч эргэлздэггvй. Баясаа маань бурханлаг, зөөлөн сэтгэлтэй, vргэлж хорвоог аргадсан нэг тийм аядуу хоолойгоор дуулдаг, бага залуу ч маш хөдөлмөрч хvvхэд.

-Танай бэр нэртэй дуучин, бас ганц бие байсан болоод ч тэр vv бишгvй л муугаар хэлvvлж, янз бvрийн хэл аманд өртсөн. Урлагийн хvмvvс хөнгөн хийсвэр гэж ярих нь ч бий. Та энэ тал дээр санаа зовдог уу?

-Миний бэр чинь муугаар хэлvvлж ч амжаагvй тийм жаахан амьтан шvv дээ. Би Баясаадаа vнэхээр хайртай. Яагаад ч юм харах тусам хайр хvрээд байдаг. Хааяа гадаад руу явахаар нь аймаар их санана.

Тэгээд л бэрийнхээ дуунуудыг vргэлж машиндаа тавиад нулимс мэлмэрvvлээд явна даа. Одоо бидний орон гэр, машин тэрэг ер хаа сайгvй бэрийн маань дуунууд эгшиглээд vнэхээр сайхан. Хvv бэр хоёр бие биендээ дэндvv хайртай.