January 21, 2022

My Blog

My WordPress Blog

Утаагүй болгоно л гээд байх юм. Үгэнд амь байдаг юм шүү. Үүнийг заавал уншаарай.

УТААГҮЙ… Монгол айл! Галгүй Монгол айл гэсэн үг. Гал байгаа газар утаа байх нь ёс. Утаанд гэр хороолол буруутай юу, үүнд буруутай гэхээс өөр арга байхгүй. Гэвч, зөвхөн гэр хороолол буруутай, тэнд дугуй, хувцас, унь, ханаа ч болов түлээд хүйтний ард гарах гэж,

амьд үлдэх гэж хичээж байгаа иргэдээ буруутай гээд, дээгүүр нь дрон нисгэж, дайрч гэрт нь ороод, газар дээрээс нь шуурхай дамжуулаад, хулгайч дээрэмчин, хүн амины хэрэгтэн илрүүлж баривчилж байгаа юм шиг аяглаад УТААНААС САЛАХГҮЙ ЭЭ.

Хэдийгээр утаа гэрээс, яндангаар гарч байгаа юм шиг харагдаж байгаа ч, яг үнэндээ энэ ЭЗЭНГҮЙ ТӨР, ИДГҮЙ ЗАСГИЙН БОДЛОГОГҮЙ ТАРХИ, ХҮЙТЭН СЭТГЭЛЭЭС ОЛГОЙДОЖ байгаа юм.

Үнэндээ улсын урт хугацааны хөгжлийн бодлогогүй, УРАЛДАГЧ, УРАЛЦАГЧ НАМУУДЫН нэгнийхээ дээр гарах гэсэн, давж унах гэсэн увайгүй уралдааны ХӨТӨЛБӨРӨӨР ОЛОН ЖИЛ ЗҮТГЭСЭН, УЛДАЖ ТУЙЛДСАН МОНГОЛЫН МААНЬ ХОРМОЙНООС ОЛГОЙДОЖ БАЙГАА ЮМ.

Хамаг иргэнээ хотдоо хурааж байгаад, хөлдөхийг нь хөлдөөж, өлдөхийг нь өлдүүлж, өвчлүүлэхийг нь өвчлүүлж байгаад, ажилгүй, ажилласан ч цалин нь хүрэхгүй, өдөр тутмын өр зээлийн дарамт дор амьдруулж байгаад,

өргөн уудам нутгаа хаяа хормойноос нь ухахыг ухаж, зарахыг зараад УЛСАА ХУДАЛДАХ ГЭСЭН УВАЙГҮЙ ЛУЙВАРЧДЫН ШУНАЛААС ОЛГОЙДОЖ БАЙГАА ЮМ.

Хүний олон нь хүнээ барьдаггүй юм. Бор гэртээ богд, хар гэртээ хаан ч гэж үг бий. Хараажаар архичин л байна лээ шүү дээ гэж зарим нь бодсон байх, бичсэн ч байх. Арчаагүй энэ тэр гээд амаа хумхихгүй муулцгааж ч байж мэднэ. Гэвч, ард иргэд рүүгээ чиглэсэн ТӨРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН НЬ ГАЗАР ДЭЭРЭЭ ХАРАГДАЖ БАЙГАА ҮНЭН ДҮР ТӨРХ НЬ ТЭР.

Цэрэг цагдаа үгүй гэхэд, МҮОНРТ-ийг байг гэхэд, хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн байгууллагаас, өнөө сөрөг хүчний олигарх нь санхүүжүүлдэг хэвлэлийн хэрэгслээрээ худлаа ч болов АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД ОРОХ НЭГ Ч БОЛОВ РЕДАКЦ ч байхгүй юу?!!!

Талд нь ордоггүй юм гэхэд, тавлаад даажигнаад, яллаад байгаа юм шиг АЯГЛАХГҮЙ БАЙЖ, ХАРАЛГАН ТӨРД ХУДАЛДАГДАХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ ЮҮ, СЭТГҮҮЛЧИД ЭЭ!!!

Утаагүй больё, болгоно гэх МУУ ЁР! Гал голомтгүй, тулах тулгагүй Монголыг өвгөд маань олохгүй, өөдлөх хувь заяа маань олохгүй болох вий, Бурхан минь!!! Эх сурвалж:gazarchin.org