January 21, 2022

My Blog

My WordPress Blog

Жүжигчин Э.Пүрэвжаргал СТА болжээ

Нууц амрагийн дүрээр олноо танигдаж буй залуу жүжигчин Э.Пүрэвжаргал өчигдөр “Сүүдрээр гэтэгч” кино нээлтийнхээ үеэр СТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Түүний ийнхүү шагнуулсанд баяр хүргэх хүмүүс олон байсан хэдий ч шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байсан юм. “Юу хийж бүтээсэн гэж СТА авч байгаа юм”, “Хэтэрхий эрт байна”, “Нэртэйгээр нь сургууль төгсөхөд нь хүн бүрт СТА цол өгчихдөг болмоор юм зэргээр олон хүмүүс дургүй байгаагаа илэрхийлжээ.

Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан Э.Пүрэвжаргалын бас нэгэн зүйл нь үзэгчдээс шүүмжлэл хүртсэн нь биеийн жин байв. Түүнийг олны танил жүжигчин хүн болох гэж байж дасгал хөдөлгөөн хийж бие хаандаа анхаар гэх сэтгэгдлүүд ч хөвөрч байсан юм.

Ямартай ч өөрийн бүтээсэн дүрүүдээрээ олноо танигдаж тэр хэрээрээ төрдөө үнэлүүлж яваа жүжигчин бүсгүйн сүүлийн үеийн фото зургуудаас хүргэе.