January 21, 2022

My Blog

My WordPress Blog

A Cool Солонгост хүчирхийлэлд өртсөн 13-тай охины асуудлаар Солонгосын ЭСЯ-ны гадаа бужигнуулж байна, Дуучин залууд дэм өгөөрэй, Монголчууд аа!

Монгол хүнийхээ хувьд, эцэг хүнийхээ хувьд тэрээр энэ мэдээллийг сонсоод зүгээр сууж чадсангүй гэж ярьж байна. Гэр нь ч Монгол улсад байх Солонгосын ЭСЯ-тай ойролцоо байдаг юм байна. Эрх бүхий албан тушаалтнуудаас нь албан ёсны мэдээлэл авахаар дуучин залуу Солонгосын ЭСЯ-ны гадаа яг одоо очоод байна. Харамсалтай нь энд дуучин Экүүлд хариу өгчих консулын ажилтан, албан тушаалтан байсангүй.

Цагдаагаар хамгаалуулж, дуучныг оруулахгүй, Гадаад хэргийн яамнаас, ЭСЯ-наасаа асуу гэсэн тайлбар өгсөөр байна. БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш өрөөнд хорин зoдoж, ам руу нь xvчээр aрхи цутган тaмлacан хэрэг гарсныг тус улсын MBC телевиз мэдээлсэн. Хохирогч охины мэдүүлгээр түүнийг зoдcoн охид дөрвүүлээ байсан бөгөөд дээд ангид сурдаг байжээ. Охиныг хагас нvцгэлэн гар, хөлийг нь скочоор ороож xvлсний дараа толгой болон нүүр рүү нь цохиж, гэмтээгээд бичлэг хийж, интэрнэт орчинд түгээсэн байна.

Бичлэгээ 5000 воноор зарж байсан гэж мэдүүлсэн. Харин энэ талаар Монгол Улсын ГХЯ ямар нэгэн мэдээлэл аваагүй байсан билээ. Хэрэг нэгэнт ийнхүү хууль хүчний байгууллагад тэмдэглэгдсэн тул Монгол Улс болон Солонгос улсад нэлээдгүй асуудал үүсгэж, хүний эрхийн төлөө Монголын Гадаад хэргийн Яам, Монголын Засгийн газар юу хийхийг хамт харцгаая.

Лайвыг энэ линкээр үзээрэй: https://www.facebook.com/WORLDACOOL/videos/353900689870892