January 21, 2022

My Blog

My WordPress Blog

Одоо жинхнээсээ ЗӨВХӨН МОНГОЛДОО. Гадаадад суугаа гэр бүлийнхэндээ Монголоос ачаа бараа илгээмжээр авах боломжгүй болох нь.

Монгол Улс Ковидод эзлэгдсэн болохыг гадаад хэвлэлүүдэд онцолж эхэлжээ. Монголоос ирсэн хүн байтугай ачаанаас хүртэл Ковидын халдвар илэрч байна.

Эрээн рүү гарах ачаа бараанаас ковидын халдвар илэрсэн тухай өнгөрсөн долоо хоногт Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байсан бол энэ тухай мэдээллийг олон улсад түгээж эхэлжээ.

Олон улсын “Global Times” агентлаг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот руу тээвэрлэгдэж гарсан ачаа бараанаас Ковид-19-ийн халдвар илэрч буй талаар онцолсон байна.

Тэд бичихдээ: Эрээн хотын таван оршин суугч Монголоос ирсэн хайрцаг, баглаа боодол бүхий барааг шинжлүүлэхээр эрүүл мэндийн байгууллагад өгч шинжлүүлтэл уг барааны гадаргуу дээр Ковид-19 вирус “тээгдэж байгаа” нь батлагдсан” гэжээ.

 

Эрээнд энэ үйл явдлаас болж Монгол Улсаас ачаа бараа авахгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн эрсдэл өндөртэй орнуудаас ялангуяа Монгол Улсаас ирсэн ачаа барааг авахгүй байхыг иргэд, оршин суугчдадаа анхааруулсан байна.

Мөн есдүгээр сарын 15-наас хойш Монгол болон бусад орноос ачаа авсан хүмүүсийг эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, шинжлүүлэхийг уриалжээ.

Ингээд манай улсад ачаа бараа бүтээгдэхүүн орж ирэх хилийн тээвэр хаагдсан байсан бол эргээд Монгол улсаас гарах, ачаа бараа таваар гадагш нь экспортлох, илгээх боломжууд эхнээсээ хаагдаж эхлэв бололтой.

Гадаадад суугаа гэр бүлийнхэндээ Монголоос ачаа бараа илгээх боломжгүй болох нь дээ.