January 21, 2022

My Blog

My WordPress Blog

Лааны хэлбэр дүрс нь биш өнгө хамгийн чухал. Ямар өнгөтэй лаа асаавал таны хүсэл биелэх вэ? Хадгалаад аваарай.

Монголчууд бид галын дөл өөдөө гэдэг. Энэ зүгээр нэг үг биш шүү. Галын дөлийг харснаар таны биеийн энерги цэвэршиж, нэг ёсны засал болдог сайн талтай. Иймд гэртээ ойр ойрхон лаа асааж байгаарай. Лааны хувьд хэлбэр дүрс нь биш өнгө хамгийн чухал. Ямар өнгөтэй лаа асааснаас хамаарч таны ажил үйлс, хүсэл мөрөөдлийн үр дүн эрчимждэг.Лааны хувьд хэлбэр дүрс нь биш өнгө хамгийн чухал. Ямар өнгөтэй лаа асааснаас хамаарч таны ажил үйлс, хүсэл мөрөөдлийн үр дүн эрчимжиж, илүү хурдан бүтэх энергийг дууддаг байх нь.

УЛААН ӨНГИЙН ЛАА
Улаан өнгө өөрөөсөө их эрчим ялгаруулдаг бөгөөд 7 хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг.

УЛБАР ШАР ӨНГИЙН ЛАА
Амьдралын ноён нурууг тэгшилж, хөлний тушаа арилгаж, өөртөө итгэх итгэлийг нэмж, үүдэн хүрдний энергийг тэтгэнэ.

ШАР ӨНГИЙН ЛАА:
Мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн хүрдийг энергиэр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулж, гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялагийг тогтооно.

НОГООН ӨНГИЙН ЛАА:
Зүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлийн халуун дулаан амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайранд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханийг зөв сонгоход туслана. Ногоон өнгийн лааг пүрэв, баасан гарагт голдуу асааж хэрэглэдэг.

ЦЭНХЭР ӨНГИЙН ЛАА:
Ажлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлж, тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад туслана.

ХӨХ ӨНГИЙН ЛАА:
Зөн билэг, зорилго тэмүүлэл, ой санамж, тархины ажиллагааг сайжруулж, сүнсэн биеийн энергийг тэтгэнэ. Мөн хар дарах, зүүд төөрөхөд асаадаг.

ХАР ӨНГИЙН ЛАА:
Хар хэл ам, хараал жатгыг дарж, лусын хорлол, өөрийн болон удам дамжсан үйлийн үрийг арилгаж сөрөг энергийг устгана. Хамгийн хүчтэй лаа.

ЯГААН ӨНГИЙН ЛАА:
Хүүхдийг хар цагаан хэл амнаас хамгаалж, ширэг домын үүрэг гүйцэтгэнэ. Хүүхдийн өрөөнд асаахад хамгийн тохиромжтой.

ЦАГААН ӨНГИЙН ЛАА:
Цагаан өнгийн лаа сарны хүчийг татдаг. Сарны хүч, энергийг татсанаар ажил үйлс өөдрөг, эрч хүчтэй байх болно. Иймд цагаан лаа нь ажил төрөл карьерийг өсгөхөд ашиглах бөгөөд гэрийнхээ хойд зүгт асаах нь илүү тохиромжтой. Цагаан лаа нь мэлхийн ордныхонд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд даваа гарагт асаах ёстой гэнэ.

НИЛ ЯГААН ӨНГИЙН ЛАА:
Ийм өнгөтэй лаа нь хүний мэдрэмжийг сайжруулдаг аж. Мөн охины ордныхонд ээлтэй бөгөөд эл лааг лхагва гарагт асааж хэрэглэвэл итгэлтэй, бие даасан байдлыг хүчирхэгжүүлж өгнө.

АЛТ, МӨНГӨН ЛАА:
Ганган, дэгжин тансаг төрлийн саатай лаанууд нь эрх мэдэл, албан тушаал ахих, aз хийморь дуудаж санасан ажил бүхнийг бүтээх ид шидтэй юм шүү.